Хичээлийн шинэ жилийг угтаж нийслээс наймдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал дугаарын хязгаарлалтын түр зохицуулалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байна. Дугаарын хязгаарлалтын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Иргэд улсын дугаараар түр зохицуулалт хийж буй наймдугаар сарын 22-31-ний өдрүүдэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус, төмөр замын рэйлбусаар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих үйлчилгээг санал болгож байна.
10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм.
Нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйлчилгээ хоорондын зай богино байх аж. Жишээ нь,
Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар үйлчлэх нийтийн тээврийн маршрут
Сэтгэгдэл ( 0 )