• 5 дугаар сарын 7-ны бямба гарагт улс орон даяар зохион байгуулагдах «Хөгжлийн төлөө хамтдаа» бүх нийтийн хөдөлмөрийн өдрөөр орчин тойрноо цэцэрлэгжүүлэх, байгаль экологоо нөхөн сэргээх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг НХХЯ уриаллаа.
• Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв молекул биологи, удам зүйн судалгаа хийх орчин үеийн лабораторитой боллоо.
• Монголын үндэсний олон нийтийн телевиз, мянганы сорилтын сангаас зохион байгуулж байгаа «Архи-Тамхи шинэ үеийн сонголт биш» уриатай тоглолтыг зохион байгуулна.
»Улсын нийтийн номын санд 23 сая төгрөгийн засварын ажил хийхээр болжээ.
• Гэмтлийн эмнэлэгт өндрөөс унаж гэмтсэн хүн ирлээ гэсэн мэдээллийг энэ сарын 4-ний 19:00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт өгсөн байна. Мэдээллийн дагуу шалгахад «Оюуны Ундраа» сургуулийн 35 дугаар бүлгийн сурагч 9 настай эрэгтэй А биеийн тамирын зааланд өндрөөс унаж гэмтсэнийг тогтоосон байна. Түүний баруун хөл нь хугарсан байжээ.
•Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хот руу явах автозамын дэргэд 35-52 УБО улсын дугаартай « Audi» маркийн суудлын автомашин цасанд суусан мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраас аврах бүлэг автомашиныг татаж гарган 6 иргэний хамт аймгийн төв дээр авчирсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )