Өнөөдөр Чингис хааны талбайд Ховдын олон ястнууд “чуулна”

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Уулс, үүлс, тарвасны өлгий болсон холын цуутай Ховд нутгийнхан энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо "Ховд аймгийг сурталчилах өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, өнөөдөр нийслэлийн төв талбай болох Чингис хааны талбайд 10 цагаас Хойд аймгийг сурталчилах өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох аж. Нээлтийн үеэр олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолт болохын зэрэгцээ сум тус бүр гэр барих гэнэ.
Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотдоо сурч боловсорч, ажиллаж, амьдарч буй Ховд нутгаар овоглосон хэн бүхэн үндэсний дээл хувцсаараа гоёж ирэн, төрөлх сумынхаа гэрээр зочилж, нутгийн олонтойгоо уулзан учрах боломж тохиох нь.
Түүнчлэн өнөөдрөөс эхлээд "Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, "Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг, Галдан бошигт хаан туульсын дуулалт жүжгийг толилуулах зэрэг урлаг, соёлын олон арга хэмжээ болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top