Энэ оны хамгийн тансаг хурим

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Есдүгээр сарын 9 буюу өчигдрийн билэгт сайн өдөр 90 жилийн түүхтэй Монголын ууган нам МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Хотын дарга асан М.Энхболдын ганц охин Э.Хулан хуримаа хийжээ. Нөлөөтэй улстөрчийн ганц охин ирээдүйн ханиараа хилийн чанадад их сургууль дүүргээд саяхан эх нутагтаа ирсэн Чинзориг хэмээх хуульч залууг сонгожээ. МАН-ын дарга М.Энхболд ганц охиныхоо хуриманд ихээхэн анхаарал хандуулж, зөвхөн “Бенз”, “Роллс-Ройс” автомашин оролцуулахаар ихэд хичээсэн гэж ойр тойрныхон нь ярьжээ. Түүнчлэн энэхүү хуриманд МАН-ын гишүүд, их хурлын гишүүдээс гадна бизнес, урлагийн хүрээний томчууд очсон аж. Зарцуулсан хөрөнгө, оролцсон алдартнууд зэргээрээ энэ оны хамгийн тансаг хуриманд тооцогдож буй энэ хуримын эзэн Э.Хулан ирээдүйд аав шигээ улстөрч болохоор зорьж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны тэргүүнээр ажилладаг байна.   

Top