Дроне эсэргүүцэгч лазер их буу бүтээжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Сүүлийн үед дроне буюу нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг хөгжингүй орнууд ихээр анхаарч, улам боловсронгуй болгож байна. Гол төлөв тагнуулын зориулалтаар ашиглаж буй дроне-ууд нь дотор нь хүн суудаггүй алсаас удирддагаараа батлан хамгаалах салбарт асар том дэвшил авчирсан. Дуу хурааж, зураг дарж, бичлэг хийдэг энгийн дроне-уудаас гадна өөр дээрээ зэвсэгтэй, баригдлаа гэхэд өөрийгөө устгах программтай бүр цаашлаад радарын дохионд баригддаггүй, орчны өнгө болон тунгалаг өнгөнд хувирч үл үзэгддэг дроне хүртэл бүтээгдэж эхлээд байна. Тэгвэл АНУ-ын агаар болон батлан хамгаалахын салбарын “Боеинг” корпораци дроне устгагч лазер их буу бүтээснээ танилцууллаа. Энэ буу хоёрхон секундын дотор дроне-ийг ажиллагаагүй болгодог байна. Анхны загвар энэ бүтээлд сул тал их байгаа бөгөөд ойрын хэдэн жилийн дотор улам боловсронгуй болгож, хамгийн дэвшилтэт дроне-ийг ажиллагаагүй болгодог болгохоор ажиллаж байгаа аж. АНУ-ын “Боеинг” компанийн эрдэмтэд юуны түрүүнд шинэ их буугаа ашиглахад илүү хялбар, илүү хямд үнэтэй болгох гэнэ. Түүнчлэн Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу дроне-уудын тандалтад хамгийн их өртдөг нисэх буудал, цэргийн бааз, цахилгаан станц, Засгийн газрын байр зэрэг газруудад байршуулахаар болсон байна. Нөгөө талаас АНУ-ын Терроризмтай тэмцэх алба тэсрэх бөмбөгөөр тоноглогдсон дроне-ы халдлага болж болзошгүй хэмээн сэрэмжилж эхэлсэн аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top