БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Н.Ану тодорсон билээ. Тус тэмцээн энэ 12 дугаар сарын 19- ны өдөр зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд зориулсан түүний бэлтгэл хэдийнээ эхэлсэн бөгөөд тэрээр сайн үйлсийн аян, авъяаслаг мисс, спортлог мисс зэрэг төрлүүдэд илүүтэй анхаарал хандуулан оролцож байгаа юм. Энэхүү бэлтгэл ажлынхаа хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн бойжилтын талаар мэдээлэл өгөх үүднээс видео танилцуулгыг гаргаж байгаа гэнэ. Мөн түүний хоёр дахь ажил нь тун онцлогтой бөгөөд тэрээр уруулаараа зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргаж "CHARITY KISS ART EVENT"-ыг зохион байгуулж байгаа юм.
Монголд уруулаараа зурдаг зураач байдаггүй бөгөөд Мисс Н.Ану энэ төрлийн үзэсгэлэн гаргаж байгаа гэдгээрээ анхдагч болж байгаа юм. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ ихэвчлэн хөрөг зургийг дэлгэн үзүүлэх гэнэ. Үзэсгэлэн Q Art галерейд энэ сарын 17-нд нээлтээ хийгээд 20 хүртэл гурван хоног үргэлжилэх юм байна. Үзэсгэлэн төгөлдөр, авъяаслаг мисс бүсгүй маань энэхүү үзэсгэлэнгээс олсон орлогоороо нийгмийн эмзэг давхаргын амьжиргааны төвшин доогуур хүүхдүүдэд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь тусламж үзүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 3 )
Very true! Makes a change to see somneoe spell it out like that. :)
ENE KHUUKHEN URUULAARAA ZURNA GEJI YU BAIKH WE DEE . ZURCHIKHSAN ZURGAN DEER URUULAA KHURGESEN YUM BIZ DEE HA HA
URUULAARAA ZURNA GEJI YU BAIKH WE DEE. SARMAGCHINGIIN ZURSAN ZURGIIN UZESGELEN GEJI GARCH BAISAN YUM.