Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

 Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

 11:00 цагт: Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал БСШУЯ-ны 401 тоотод болно.

11:00 цагт: Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас санаачилан Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг танилцуулж батлах шаардлагыг УИХ-д хүргүүлнэ. Арга хэмжээ Сансар үйлчилгээний төвийн баруун урд байрлах Халх журам сургуулийн 202 тоотод болно.

  11:00 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан хотын даргад иргэдийн зүгээс тавьсан шаардлагуудыг хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Монголын уран бүтээлчид Итали улсад амжилттай тоглоод ирсэн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

  14:00 цагт: Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан МҮЭ-ийн цуглаан Эзэн Чингисийн талбайд эхэлнэ.

 18:00 цагт: "Улаанбаатар түншлэл -2015" олон улсын үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ "Мишээл ЭКСПО" төвд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top