Өнөөдрийн зурхай /2015.09.20/: Нялхсын хурим хийхэд сайн

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 20

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 7. Адъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Тийн мэдэхүй. Шүтэн барилдлага Хий. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top