Сар бүтэн хиртэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Энэ сарын 27-ноос 28-нд буюу ирэх ням гарагаас даваад шилжих шөнө сар бүрэн хиртэнэ. Ойрын 20 жилд тохиолдоогүй  сарны бүтэн хиртэлт тохиох талаар НАСА мэдээлжээ. Энэ үеэр сар дэлхийд хамгийн ойр зайд ирж, ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэж харагдах ажээ. Сарны бүтэн хиртэлт 1910, 1928, 1946, 1964, 1982 онд тохиож байжээ. Энэ удаагийн хиртэлт 72 минут үргэлжлэх ба дараагийн удаад 2033 онд мөн ийм хиртэлт үзэгдэх ажээ.

Сарны бүтэн хиртэлтийг Умард болон Өмнөд Америкаас бүхэлдээ, Европ, Африк, Азийн баруун хэсэг, Номхон далайн бүс нутгийн дорно хэсгээс тодорхой харж болох юм байна. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр тусах учраас сарны өнгө улаан өнгөтэй харагдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top