12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн "Miss Mongolia" наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Өнгөрөгч өдрүүдэд шилдэг оролцогчдын дунд Мисс фото, Мисс спорт, Мисс оюунлаг, Мисс авъяас зэрэг төрлүүдийн шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагджээ. Харин шилдэг оролцогчид маань уламжлал ёсоороо Мисс бикини, Мисс модель зэрэг шалгаруулалтаа хувцас загварын шоу хэлбэрээр хийхээр бэлтгэж байгаа ажээ.
"Miss Mongolia 2015" наадмын шилдэг оролцогчдын “Fashion show” энэ сарын 30-нд 19:00 цагаас “MRQ27 entertaiment club”-д зохион байгуулагдах гэнэ. Энэ үдэш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билгээрээ энэ жилийн наадамд шалгаран үлдсэн шилдэг оролцогчид хувцас загварын гайхалтай шоуг үзэгчиддээ толилуулах юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
That”s a skillful answer to a diiflcuft question
uznee.