75 тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлагатай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн гишүүдийн зүгээс "Хуулийг өөрчлөх шаардлага байгаа юу, том компаниудын эрх ашгийг хамгаалсан хууль батлагдах юм биш биз, хууль бизнес эрхлэгчдэд саад учруулж байна уу, бүхлээр нь өөрчлөх шаардлага байгаа юу гэдгийг судлах үүднээс ажлын хэсэг байгуулах санал гаргажээ.Түүнчлэн бүлгээр хэлэлцсэн хоёр дахь зорилгоор Засгийн газраас гаргах тухай, мөн төрийн албан хаагчдыг урт хугацаат орон сууцны зээлд хамруулахын тулд 75 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай тогтоолын төслүүд байжээ. Эдгээр асуудлыг "хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзсэн аж. Төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулахад 75 тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага байна гэж Засгийн газар үзжээ. Одоогийн байдлаар мянга гаруй төрийн албан хаагч урт хугацаат орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ гаргасан тул тэдгээрийн асуудлыг шийдвэрлэхэд 75 тэрбум төгрөгийн бонд шаардаж буй гэнэ.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top