Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр /2019.03.04/ мэдээлэл хийлээ. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулсан юм.
“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой” гэж сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.
ХУДАЛДАН АВАХАД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН СХЕМ
“Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг нар ажилладаг гэв. “Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девилофмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016.04.21-нд 56.5 сая ам.доллар орсон байна. Мөн 2016.06.20-нд 62.9 сая ам.доллар оржээ. Түүнчлэн Аж үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны зузаатгал нэрээр ямарваа барьцаа хөрөнгөгүйгээр 2015-2016 онд 283 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн гэв.
Дээрх хөрөнгийг “Канетик”, “Риверстаун Пропертис”, “Юнайтед Энержи” компаниудаар дамжуулан "Монголын зэс корпораци" болон Ц.Пүрэвтүвшингийн дансанд орсон гэлээ.
Ингээд "Монголын зэс корпораци"-ийн дансанд
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авсныхаа дараа буюу 2016 онд “Монголын зэс корпорци” тус үйлдвэрээс 119.3 сая ам.доллар гаргуулсан гэж танилцуулав.
Сэтгэгдэл ( 2 )
ene yu bolood bna aa? yamar aimshigtai yum be? bugdeerengees ni tolbor garguulj shorond hii! muu ediin zasgiin aluurchid uls orniig iim bolgoj baihdaa yahav dee!
Одоо 51 хувиа ил болгоо.