#1 "САУД ГОБИ КОЭЛ ТРАНС" ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ БҮРЭН ЦУЦАЛЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо. Тус компани “17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “А 420” тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
#2 У.ХҮРЭЛСҮХ: КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛЖ, ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВ!
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.08.12/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг байлцуулан Тост, Тосон бумбын асуудлаар хэлэлцэв. Улмаар ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай байдлаар хэлэлцүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгч, байр сууриа хатуу илэрхийллээ.
#3 "ТОСТ, ТОСОН БУМБА"-ЫН АСУУДЛААР ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулсан “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд өнгөрсөн баасан гарагт /2019.08.09/ болсон. Тус хэлэлцүүлгээс таван зүйлийн санаачилга, шаардлага гаргасныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр /2019.08.12/ гардууллаа.
#4 ТОМ ТӨСЛИЙН ТОЙМ: ТАВАНТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХУВААРИЙН ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Одоогоос яг гурван сарын өмнө тавдугаар сарын 24-нд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байлаа. Зэвсэгт хүчин, армийг бүтээн байгуулалтад татан оролцуулах шийдвэр гаргаснаас хойш олон нийтийн шүүмжлэлийг хангалттай сонссон энэ төсөл яг одоо төлөвлөгөөний дагуу үргэлжилж буй аж. Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хоногийн 24 цагт хоёр ээлжээр ажиллан, бэлэн болсон гүйцэтгэлийг инженер техникийн ажилчид хянаж буй аж. Зэвсэгт хүчнийхэн 59040 м.куб газар шорооны ажил хийж, хуваарьт ажлаа 127 хувьтай биелүүлсэн гэж дүгнэгдээд байна.
#5 ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХЧҮҮД 10 ХОНОГИЙН ДОТОР ДАХИН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨӨ МЭДЭГДЭХГҮЙ БОЛ АЛБАН ЁСООР ЗАРЛАНА
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос сэргээшний төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ. Хуулийн дагуу тухайн сэргээш илэрсэн хоёр бөх 10 хоногийн дотор “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ёстой бөгөөд хэрэв ирүүлээгүй тохиолдолд Үндэсний бөхийн салбар хорооноос нэрсийг нь хэрэглэсэн бодистой нь хамт зарлах юм байна.
#6 Д.ДАШ: Б.ХУРЦ НАРТ ХАТУУ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ ЁСТОЙ
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх танхимын гадна иргэний хөдөлгөөнийхөн эрүүдэн шүүсэн асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж, гэмт буруутай этгээдүүдэд шүүхээс хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн мөн жагсаж байна.
Сэтгэгдэл ( 0 )