ЗИНДАА 2019.08.13 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 08 сарын 13

#1 ТОСТЫН НУРУУНД ТӨРИЙН ХЯНАЛТ ТОГТЛОО, ХАРИН ОДОО...

Нутгийн зон олны нулимс, ширгэсэн олон булаг шанд, олон удаагийн шүүхийн маргаан, мөнгөөр хэрсэн эрх мэдэл, хууль зайдалсан компанийн тохуурхал, байгаль хамгаалагч залуугийн алтан амь нас хийсэн одсоны дараа Тост, Тосон бумбын нуруунд төрийн хяналт тогтохоор боллоо. Чухамдаа хаанаа үйлчлээд байгаа нь мэдэгдэхгүй дунд шатны завхралыг сөрж,  Ерөнхий сайд эрс шийдвэр гаргалаа. Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүсэлтийн дагуу “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс”-ийн уурхайн лицензийг цуцлах үүргийг өглөө. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 14-ний өдөр хуралдах Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулж, Тосон бумбын нурууны тэр орчмыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#2 Б.СОДНОМДАРЖААГИЙН ЭЭЖ Л.ЖАВЗМАА: ШҮҮХ ҮНЭН, ЗӨВ ШҮҮГЭЭСЭЙ Л ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай сурвалжлах шүүх хурлыг газар дээрээс нь сурвалжилсан юм. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ”Өмнө нь болсон гурван шатны шүүх хурал худлаа шүүх хурал болсныг ард түмэн мэдэж байгаа. Миний хүү болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эзнийг олохоор энэ шүүх хурал болж байна гэж ойлгож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#3 АЧИЛТЫН КОМПАНИУД ДАМПУУРЧ БАЙНА ГЭНЭ, БАЯРЛАХ УУ, ЯАХ УУ

Нийслэлд өдгөө албан ёсны бүртгэлтэй машин ачигч 17 компани үйл ажиллагаа явуулдгаас нэлээд нь дампуурлын ирмэгт байгааг эх сурвалж хэллээ. Тэр тусмаа урин дулааны цагт тэдэнд ачих машин олдохгүй санхүүгийн байдал нь бүр ч хүндэрдэг байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоож өгснөөр ачигч компаниуд нэг машинаас 60 мянган төгрөг авдаг аж. Үүгээр ачилтын компани ажилчдынхаа цалинг өгч, журмын хашааныхаа түрээсийг төлдөг байна.  Анхнаасаа төлөвлөлт зохион байгуулалт муутай хотод ашиг олно хэмээн ачигч компани олноор байгуулсан нь ийнхүү эрсдэлд ороход бэлэн болжээ. Гэтэл саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын А,В бүсэд нэвтрэх стандарчилал тогтоож өгсөн. Тодотговол, татвараа төлсөн, торгуульгүй, техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой. Тэгвэл Улаанбаатарт торгуульгүй жолооч маш цөөн хөдөлгөөнд оролцдог гэхээр хотын А, В бүсэд тийм ч олноор нэг хэсэгтээ машин нэвтрэхгүй нь.

#4 ИРГЭД ББСБ-Д 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙНА

Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ өнөөдөр /2019.08.13/ 2019 оны хоёрдугаар улирлын үзүүлэлт болон Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны үр дүнг танилцууллаа.

2019 оны хоёрдугаар улирлын байдлаар санхүүгийн зах зээлд нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 389.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тайлант улиралд банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 328.4 тэрбум төгрөгөөр буюу 42.7 хувиар өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрчээ.

Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн зээл, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийн чанараар ангилан харвал 87.2 хувийг хэвийн зээл, 3.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.9 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#5 НАЙМДУГААР САРД УНШИХ НАЙМАН ШҮЛЭГ

Намрын тэргүүн сар хэдийн дундарчээ. Намар танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Удахгүй навчис шарлаж, модод нүцгэрээд, налгар өдрүүд хэсэгтээ л сэтгэл цэлмүүлж байгаад дотор хоослох мэт бүгдийг хаман одно. Яг л ийм наймдугаар сард унших шүлгүүдийг хүргэе. 


 

ИРЭХ ӨДРҮҮДИЙГ ХҮЛЭЭНЭ

Нарийн нууцыг

Тэнгэрийн хээ шиг мэтгэж

Нам гүмийг сонсохдоо

Бүсгүйн зүрхийг тэмтэрнэ

Намрын гүнд нуугдаж байгаа гунигийг

Найрагчаас өөр хэн анзаарахыг мэдэхгүй ээ

 

Ус мөрөн сэтгэл шиг халгин урсаж

Угалз мэтгэх яруу долгис сийлэгдэнэ

Уймраа шаргал өдрүүдийн цаана айсуй

Угтаж авах аугаа эгшиглэн тэнд л бий дээ...

 

Ганцаар үлдээд, гунигаа даахгүй шаналахдаа

Гашуун зовлонгоо бушуу гээх гэж яарах худлаа!

Нэг л өдөр сэтгэлийн дэнс шиг үелзэнхэн долгилох

Нэргүй шүлэг шиг догдлуун өдрүүдийг би үзэх л болно

 

Тохойрч эргэх хоногийн тоо биеийг элээв чиг

Торгон баринтагт судрын хуудас зузаарах л болно

Тоймтой явахаас тэнэгдүү амьдрахын сайхныг бахдаж

Торолзох аниргүй тунгалаг өдрүүдийг би угтах л болно

 

 Нарийн нууцыг

Тэнгэрийн хээ шиг мэтгэхдээ

Намрын гуниг, бүсгүйн сэтгэлийг ойлгох л болно

Тэмтэрч олдсон нэг л үнэнийг адислаж хүртээд

Тэргэл сар шиг сэтгэлийг гүнээс би гэрэлтэх л болно

М.Уянсүх

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USD BANK(197.210.226.45) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.226.45) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
DR. UROLOGIST(197.210.45.84) 2019 оны 08 сарын 13

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top