2019 оны намар таныг юу хамгийн загварлаг харагдуулах вэ?

2019 оны 08 сарын 14

Намрын эхэн сар хэдийнээ эхэлжээ. Сэрүү орохтой зэрэгцэн намрын хувцсаа базаахаар зэхэж байгаа танд 2019 оны намар загварын томоохон тоглогчид ямар хувцас зөвлөж байгааг толилуулъя. 

Энэ жил бүхэлдээ 1970-1990 онд трэнд болж байсан хувцаслалтыг эргэн санагдуулах жил болж байна. Үүнийг дэлхийд алдартай "Chanel", "Gucci" зэрэг брэндүүд ч мөн хувцас хэрэглэлийнхээ деталь бүрд шингээж өгсөн байх бөгөөд алдарт дизайнерууд эдгээр хувцаснуудыг танд зөвлөж байна. 

"Itty Bitty" цүнх

Энэ жил гар цүнхийг илүүд үзэх жил. Амьдралаа авч явдаг том цүнхнээсээ аль болох татгалзаж жижиг, бүр хамгийн жижиг гэмээр цүнхийг сонгоорой. Материалын хувьд матар болон могойн арьсыг санагдуулам хээ, металл оруулга бүхий цүнх анхаарлыг төвд орж эхлээд байна. 

Нил ягаан өнгөнөөс татгалзах хэрэггүй 

2018 оны хувьд ягаан өнгө трэнд болж байсан бол энэ удаад нил ягаан өнгө хүч түрэн орж ирж байна. Ихэмсэг бөгөөд тансаг харагдах энэхүү өнгө яг л цахирмаа цэцгийг танд санагдуулах болно. Та толгойн оройгоос хөлийн ул хүртлээ энэ өнгөөр гоёсон ч болно. Хэтрүүлэх вий хэмээн айх хэрэг огтхон ч байхгүй гэнэ шүү. 

Бүх супер баатруудад нөмрөг хэрэгтэй 

Нөмрөг зөвхөн супер баатруудад хэрэг болдог гэж бодож байвал том эндүүрэл. Энэ жилийн хувьд загварын ертөнцөд нөмрөг хүч түрэн орж ирж байна. Намрыг санагдуулам өнгө болон загвар бүхий нөмрөгийн нөмөрсөн байхад тун ч загварлаг дэгжин харагдаж чадах нь ээ. 

Хаа сайгүй өд 

Загвар зохион бүтээгчид үслэг эдлэлээс татгалзаж, өдөнд анхаарлаа хандуулж эхэлжээ. Хөнгөн бөгөөд дулаан мэдрэмж төрүүлэх өдийг Валентино, Прада зэрэг брэндүүд өргөнөөр ашигласан байна.  Таны хувцасны хаа сайгүй өд байж болно. Түүнээс татгалзах хэрэггүй. 

Хүрэм+Бүс=Төгс зохицол 

Өнгөрсөн жилүүдэд ч трэнд болж байсан бүстэй хүрэм энэ жил байр сууриа хэвээр хадгалах нь ээ. Гэхдээ трэнди харагдахын тулд заавал энэ төрлийн хүрэм худалдан авах гэж яарах хэрэггүй. Ердөө хүрэмдээ тохирсон бүс худалдан авахад л хангалттай. Бүс тань төмөр тоногтой байвал бүр ч сайн. 

Торгомсог материалд уусан шингэ 

Версаче брэнд 1990-ээд онд үйлдвэрлэн гаргадаг байсан торгон даашинзаа неон өнгөөр баяжуулан эргүүлэн авчирчээ. Мөн загварын салбарын алдартнууд энэ материалыг түлхүү ашиглах болсон бөгөөд энгийн үед ч онцгой үдэш ч энэ материал таныг ихэмсэг харагдуулах болно. 

Ташуу мөр 

Өмнө жилүүдэд мөр гарсан загварууд трэнд болж байсан бол одоо ердөө нэг талын мөрөө гаргахад л та хангалттай загварлаг харагдах нь ээ. 

Дөрвөлжин энгэр эргэн ирлээ

Яг л үлгэрийн гүнжийг санагдуулам дөрвөлжин энгэртэй даашинзууд загварын зах зээлд дахин хүч түрэн гарч ирлээ. Том мөр, сиси хормой бүхий энэхүү загварт "v" хэлбэрийн энгэр удаан хугацаанд зайгаа тавьж өгөх хандлагатай байна. 

Хамгийн уртыг нь сонго 

Пальто сонгох гэж байгаа бол хамгийн уртыг нь сонго. Загварын тайзан дээрх урт пальтотой бүсгүйчүүдийг хараад таны өмсөж буй пальто танд хэт богино санагдаж мэднэ. Учир нь энэ жил бүхэлдээ урт пальтоны жил. Ноолууран бол бүр ч сайн. 

Хувин хэлбэрийн малгайтай найзла 

Хавар, зуны турш трэнд хэвээр байсан хувин хэлбэрийн малгай намар ч мөн танд хэрэг болох нь ээ. Төрөл бүрээр зүсээ хувилгасан түүнийг хувцсандаа тохируулан өмсөөрэй. 

Нөхөөст загвар 

1970-аад онд трэнд болж байсан нөхөөст загвар эргэн иржээ. Олон төрлийн өнгө, хээ бүхий материалыг зүйж оёсон мэт энэхүү загвар тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх гэнэ. 

Сурагчийн хувцсыг санагдуулам судал 

Удаан хугацааны турш трэнд хэвээр байгаа судалтай хувцсаа өмсөхөө болих гэсний хэрэггүй. Учир нь энэ жил ч мөн тэр таныг хамгийн трэнди харагдуулж чадна. 

Алтлаг, алтлаг, алтлаг... 

Алтлаг гялалзсан өнгөөр энэ намар өвч гоёсон ч болно. 24 каратын алтыг санагдуулам алтлаг материал бүхий хувцас дээр мөн л алтлаг өнгийн аксесуар зүүж олноос онцгойрох боломж танд бий. 

Томоос том мөр 

Мөн л 1970-1990 оныг санагдуулам хэтэрхий гэмээр том мөр энэ жилийн трэнд яах аргагүй мөн. Аавынхаа, ахынхаа гоёмсог хүрэм дээр бүс бүслээд гарсан ч буруудах зүйл үгүй. Босс эмэгтэй гэдгийг тань энэ хэв маяг төвөггүй илчилж чадна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top