Их Британийн Хатан хаан Елизабета хаан таалал төгсөж, ханхүү Чарльз Шинэ хаан болно. Олон жил хүлээсэн суудалдаа заларч, III Карл болох юм.
Тэр бол Корнуолийн бээс, Чарльз Филипп Артур Жорж Виндзор, тэр бол Уэльсийн ханхүү.
Чарльз Филип Артур Жорж 1948 оны 11-р сарын 14-нд ээжийгээ Их Британийн Хатан хаан болохоос 5 жилийн өмнө төрсөн.
Ханхүү Чарльз 1952 оны 2-р сарын 6-нд хаан ширээг залгамжлагч болсон. Маш олон жилийг хаан ширээг горилсоор өнгөрөөсөн.
Багадаа Чарльз аавтайгаа муудалцаад "Намайг ирээдүйн Эзэн хаан гэдгийг битгий мартаарай" гэж хашхирдаг байсан гэдэг.
Дунд сургуульд байхдаа тэр ангийнхантайгаа таардаггүй, хичээлдээ муу хүүхэд байлаа. Өвөрмөц төрхтэй тул Дэлдэн, Диснейн хүүхэлдэйн киноны зааны тугал Дамбо гэсэн хочтой. Тооны хичээлийн шалгалтдаа 3 унаж байсан удаатай.
Чарльз багаасаа зан ааш муутай хөвгүүн байлаа. Томчуудын үдэшлэгт түүнийг оруулахгүй болохоор тэдний юу ярьж байгааг сонсохоор ханын розетканд чихээ наагаад зогсож байсан гэдэг. Хүү Харри нь түүний энэ занг өвлөн авсан бололтой байнга хэрүүл шуугианд ордог байв.
Ханхүү маш том гартай. Елизавета II нэгэн удаа "Түүний гар маш том, гэхдээ урт хуруутай сайхан гар. Минийхээс огт өөр, аавынхаа гартай бол бүр тэс ондоо" гэж хэлж байв.
Хаан ширээг залгамжлагч Чарльз олон талын хоббитой. Поло сайн тоглодог, уран зураг зурж, цэцэг тарьдаг.
Архитектурын талаар хэд хэдэн ном бичиж, экологийн баримтат киноны зохиол бичсэн хүн. Байгаль хамгаалах үйлсэд байгуулсан гавьяаг нь үнэлж, шинэ төрлийн мэлхийг түүний нэрээр нэрлэжээ.
Чарльз машинаа өөрөө жолооддог, арчилж, цэвэрлэхдээ ч хүний гар хүргэдэггүй. 21 насны төрсөн өдрөөрөө ээжээсээ бэлэгт авсан Aston Martin машинаа англи дарсаар хийсэн био түлшээр цэнэглэдэг. Jaguar, Range Rover болон бусад машиндаа ургамлын тосноос гарган авсан био түлш хийдэг байна.
Чарльз хачирхалтай олон зуршилтай. Тэр өдөр бүр 16-17 цагийн хооронд өндөг иддэг.
Тогооч нар өндгийг яг 4 минут л чанах ёстой. Нэг дор 7 өндөг чанах бөгөөд ханхүү хамгийн сайн нэгийг нь л сонгодог.
Хүрэм болгоны халаасанд нь тэмдэглэлийн дэвтэр, үзэг заавал байх ёстой. Толгойд нь үе үе гэнэт төрдөг агуу санаануудаа бичиж авахын тулд тэр.
Тэр Дракула гүнгийн удам гэж үү? Батлах аргагүй ч Их Британийн хэвлэл түүнийг вампирын эхлэл болсон Румыны язгууртан Влад Цепешийн удам гэж бичсэн байдаг.
Ханхүү Чарльз Дианатай гэрлэхийг хүсээгүй нь түүний амьдралын гол эмгэнэл байлаа. Тэр Камилла Паркер-Боулзд хайртай байсан ч ээж нь хүчээр Дианатай гэрлүүлсэн юм. Чарльз Диана нарын амьдрал там байсан гэдгийг олон жилийн хойно л ард түмэн мэдсэн билээ. Их Британийн ард түмэн Дианад хайртай байсан тул Чарльзийг олон жил шүүмжилсэн.
Ханхүү хайрт Камиллатайгаа 2005 онд л гэрлэж чадсан. Маш их шүүмжлэл, дарамт шахалтыг сөрөн зогсож, олон жилийн хойно аз жаргалаа авч чадсан.