ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын бүлэг /ФАТФ/- ээс гаргасан зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй Засгийн газар танилцсан байна.

Үйл ажиллагааг зангидаж ажиллахыг сайд Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Төлөвлөгөөний хүрээнд ХЗДХЯ, СЯ, болон Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УДШ, УЕП, ТЕГ, ГЕГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллагуудад нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр тусгажээ.

Уг төлөвлөгөөнд мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ төрлийн зөрчлийг дахин үйлдэгдэхээс сэргийлсэн хариуцлагын арга хэмжээг шууд хэрэгжүүлж байх, гэмт хэргийн эрсдэлтэй уялдуулан мөрдөн шалгах болон прокуророор яллах үйл ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчлүүдэд тохирсон шийтгэл оногдуулах зэргээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гаргажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.21.170) 2019 оны 11 сарын 01

уруутанг хамгаалан үлдээж байгаа нөхцөлд саарал нь хараар солигдоно. МАН Нямдоржтойгоо түүхийн давцагаас тонилох болсны ноцтой баталгаа. МАН хэзээ ч шудрага байж чадахгүйгээ харууллаа.

0  |  0
зочин(64.119.21.170) 2019 оны 11 сарын 01

уруутанг хамгаалан үлдээж байгаа нөхцөлд саарал нь хараар солигдоно. МАН Нямдоржтойгоо түүхийн давцагаас тонилох болсны ноцтой баталгаа. МАН хэзээ ч шудрага байж чадахгүйгээ харууллаа.

0  |  0
Эх орноосоо урвагч Д(64.119.21.170) 2019 оны 11 сарын 01

Буруутанг хамгаалан үлдээж байгаа нөхцөлд саарал нь хараар солигдоно. МАН Нямдоржтойгоо түүхийн давцагаас тонилох болсны ноцтой баталгаа. МАН хэзээ ч шудрага байж чадахгүйгээ харууллаа.

0  |  0
Top