Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй "Бөхийн өргөө"-ний харуул бусдын гарт амь насаа алдсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гарчээ.
Шалгалтын явцад, талийгаач нь тус сумын харьяат 53 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон бөгөөд бусдад зодуулсны улмаас олон тооны шарх авч, гурван хавирга хугарсан байдалтай нас барсан байжээ.
Хэргийн газраас архины шил хураан авч, гарын хээг бэхжүүлсэн гэх ба хүний аминд хүрсэн этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Erdenetiin urd ursdag gol hogiin gol bish baigaliin gol