Энэ өдөр түүхэнд: Лондон хотыг бүрхсэн аймшигт утаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

1952 оны арванхоёрдугаар сарын 5-нд Английн түүхэн дэх хамгийн аймшигт экологийн сүйрэл болсон юм.

“Агуу утаа” (Great Smog) хэмээн нэрлэгдсэн энэхүү утаа бүтэн дөрвөн өдөр Лондон хотыг нөмөрч, 9-ний өдөр л арилжээ. Энэ утааны хор уршгаар 12 мянган хүн амиа алдаж, 100 мянган хүн өвчин эмгэг туссан гэхээр хэр том аюул болсон нь ойлгомжтой. Энэ өдөр орчин үеийн экологийн хөдөлгөөний үүсэл болсон гэж үздэг. Ингээд тэр өдөр чухам юу болсныг эргэн санацгаая.

1952 оны арванхоёрдугаар сарын эхээр Лондон хот хүйтэн мананд хучигджээ. Маш хүйтэн байсан тул иргэд их хэмжээний нүүрс түлэн, дулаацаж эхлэв. Яг энэ үед хотын трамвайг дизель автобусаар солих ажил өндөрлөжээ. Хүйтэн агаарт нүүрс, дизель түлшний утаа хуримтлагдаж, хэдхэн хоногийн дотор хүний амь насыг хөнөөхөд хангалттай болсон байлаа.

Орон сууцанд ч утаа нэвтрэн орж байсан тул концерт, кино театруудыг хаалаа. Хэт утаатай тул үзэгчид тайзыг харахгүй байв. Машины хөдөлгөөнийг зогсоохгүй бол урд байгаа машин харагдахгүй өтгөн утаа байсан гэдэг. Баасан гараг гэхэд үзэгдэх орчин тавхан метр болсон тул гэрээсээ гарсан хүн буцах замаа олж чадахгүй боллоо. Хүмүүс байшингийн хана тулан явж байв.

Лондон хот байнга манантай байдаг тул эхлээд хотын иргэд тоосонгүй. Гэвч Эрүүл мэндийн байгууллагаас Лондонд сүүлийн хэдэн өдөр хүүхэд, өндөр настан, эмнэлгийн өвчтөн гэсэн дөрвөн мянга гаруй хүн нас барлаа гэж мэдэгдсэнээр түгшүүр зарлажээ. Сүүлийн хэдэн өдөр нь нэмж найман мянган хүн нас барснаар энэ аймшигт утааны хохирогч нь 12 мянган хүн болсон юм.

Лондон хотод тэр үеэр авс, гашуудлын цэцэг дуусаж, түргэн тусламжийн машин түгжрэлийн улмаас өвчтөн дээр очиж чадахгүй байв. Хүмүүс газар дээрээ үхэж байлаа.

Энэ өдрөөс эхлэн Англид агаар дахь хорт утааны хэмжээг тогтоох шинэ журам баталж, 1956 онд “Цэвэр агаарын тухай хууль” боловсруулан баталжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongolhuu(103.57.93.50) 2019 оны 12 сарын 07

Unshij bgaa zuilee, odoogiin tsag agaariin uzuuleltee haraad medemhiireechee. Huitreh yum bol mash ayultai baidal uusne. Suuliin 30 jild tam shig niigmiig tsogtslooson Mongol helt shunalt novshnuud 100 naslaad shoroondoo unhiiruurei. Kkkkkkk

0  |  0
Энхээ(202.126.88.212) 2019 оны 12 сарын 09

Монгол маань яг ийм байсан шүү. Энэ өвөл мөн сайхан байнаа. Утаагүй шахам болжээ. Энэ бол амжилт шүү. Алийн бллгон муулахав бас нэг удаа магтая даа...

1  |  0
Энхээ(202.126.88.212) 2019 оны 12 сарын 09

Монгол маань яг ийм байсан шүү. Энэ өвөл мөн сайхан байнаа. Утаагүй шахам болжээ. Энэ бол амжилт шүү. Алийн бллгон муулахав бас нэг удаа магтая даа...

1  |  0
Энхээ(202.126.88.212) 2019 оны 12 сарын 09

Монгол маань яг ийм байсан шүү. Энэ өвөл мөн сайхан байнаа. Утаагүй шахам болжээ. Энэ бол амжилт шүү. Алийн бллгон муулахав бас нэг удаа магтая даа...

1  |  0
zochin(202.9.46.173) 2019 оны 12 сарын 06

bid iim baisan shuu dee.2018 on 2019 onii ehend.Odoo bid utaagui saihan bna.1952 ond london yamar baisaniig haraad 2018,2019 onii ehnii uvliin udruu martaad suuj bna

0  |  0
Top