Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутагт орших Дэлгэрмөрөн голоор Цөм сүргийн үржлийн төвийн малчин В энэ сарын 11-ний өдөр 100 орчим бог мал тууж яваад голын мөс цөмөрчээ.
Энэ тухай дуудлагыг хоёр хоногийн дараа буюу энэ сарын 13-ны өдрийн 10:30 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөм сүргийн үржлийн төвийн нийт 22 хүн, дөрвөн автомашин, нэг завьтай ослын газар очиж, долоон цаг ажиллаж, голоос 81 бог малын сэг зэмийг гаргажээ.
Малын сэгийг булж устгасан бөгөөд хүний амь эрсдээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )