ХӨВСГӨЛ: Аймгаас гарах, орох хөдөлгөөний хязгаарлалаа

2021 оны 03 сарын 21

Хөвсгөл аймгийн Онцгой комисс аймгийн хэмжээнд орох, гарах хөддөлгөөнийг 2021 оны өнөөдрийн /2021.03.21/ 09:00 цагаас эхлэн мөн оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа.

Гэхдээ Хөвсгөл аймгаас бусад аймаг, нийслэлийн чиглэлд гарах болон аймаг, сумын төвөөс

1. Эрүүл мэнд

2. Буяны ажил

3. Албан томилолт

4. Хүнс,шатахуун

5. Түлээ түлш

6. Малын тэжээлийн тээврээс бусад зорчигч тээврийн гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж буй юм.

Ковид-19 халдварын голомттой бүс нутгаас ирсэн иргэдийг гэрийн тусгаарлан ажиглалтад байх хугцаанд гэр бүлийн хамт тусгаарлаж, эргүүл хяналтын ажлыг чангатах зорилгоор Ерөнхий боловсролын найман сургуулийн албан хаагчдыг татан оролцуулаад байна.

Жич: Хүндэдтгэх шалтгаантай иргэд холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ. /иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад шаардлагатай бичиг баримт/

Шуурхай штаб: 7038-4316

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top