Хөвсгөл аймгаас 2020 оны 1-р ээлжийн цэрэг татлагаар УВС аймгийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан цэргүүд халагдаж нутагтаа ирлээ.
Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт үнэнчээр албаа хааж ирсэн цэргүүдээ аймаг орон нутгийн удирдлагууд тосж аван баяр хүргэж тус тусын сумд руу нь үдлээ. Мөрөн сумаас цэргийн албанд мордсон байлдагч Б.Балдандорж алба хаах хугацаандаа хилийн зөрчил илрүүлэн ОНЦ ХИЛЧИН, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүндэт тэмдгээр шагнагдсан бахархам сайхан гавьяа байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )