Коронавирусний халдварын улмаас АНУ-д нэг өдрийн дотор дөрвөн хүн нас барсан нь өвчний эрсдэл өндөр байгааг харуулж байна гэж CNN болон бусад хэвлэлүүд мэдээлсэн.
Тэгвэл АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс хэлэхдээ АНУ-д “COVID 19”-ийн дэгдэлтийг зогсоохын тулд хүчин чармайлт гаргаж байна. Халдвар авсан хүний тоо болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгаа ч америкчуудад үзүүлэх эрсдэл бага хэмээн мэдэгдэв.
Тэрбээр "Бид бүх зүйлд бэлэн байна. Нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд Вашингтон орон нутгийн болон мужийн удирдагчидтай хамтран ажиллаж байна” гэж мэдэгдлээ.
Майк Пенс коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах үүрэг хүлээн байгуулагдсан Ажлын хэсгийг удирдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Кинон дээрээ дандаа л ялаад дийлээд дараад гараад ирдэг улс одоо харин яах бол
Нас баралт 6 % байхад эрсдэл бага гээд солиороод байдаг кк.Хятадад 2% байгаа
Нас баралт 6 % байхад эрсдэл бага гээд солиороод байдаг кк.Хятадад 2% байгаа
кинондээрээ байнга л бултаараа үхэж гардаг юм чинь америкууд сая гаруй үхэх бий дээ.