ЭМЯ: Нийт 273 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав, нийт 273 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. 

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг, нийт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарласан. 

Өнөөдрийн байдлаар Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлахад бэлдэж, ХӨСҮТ 74 хүнийг хүлээн авахад бэлэн болсон" гэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(62.102.148.68) 2020 оны 04 сарын 02

АРД ИРГЭДИЙН, БАЙГУУЛЛАГУУДЫН ӨГСӨН ХАНДИВ ДЭМЖЛЭГИЙГ БАС ТАЙЛАГНАХ ХЭРЭГТЭЙ, ЯАГААД ТЭР ШУУРХАЙ ШТАБААС НЬ МЭДЭЭЛДЭГГҮЙ ЮМ БЭ. ЭМЯ-НЫ ЭНЭ 3 АВГАЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ЯДАЖ НЭГ НЬ Л ЯРЬ. НЭГ НЬ ЭХЛЭЭД БҮГДИЙГ ЯРИАД Ч БАЙГАА ЮМ ШИГ ТЭГСНЭЭ ДЭМБ-ЫН ХҮН НЬ ДАХИАД ЯРИХ ЮМ. ДАРАА НЬ ТЭР ЯНЖМАА НЬ ОЛОН УЛСАД ТИЙМ БАЙНА Ч ГЭХ ШИГ. ТА 3-ЫН ҮЗЭЛ БОДОЛ ЮМ УУ, ЭСВЭЛ ОЛОН УЛСАД ЯГ ТА 3 ШИГ ХҮМҮҮС ЯГ ИНГЭЖ ЯРИАД БАЙГАА ЮМ УУ, АЧ ХОЛБОГДОЛ АЛГА. НЯМХҮҮ ДАРГА ОДОО БОЛНОО.

1  |  0
зочин(202.9.47.1) 2020 оны 04 сарын 02

Боловсролын сайдаас 100 сая төгрөг авсан багш эмэгтэй. Нөхрөө эмчлүүлнэ гээд Энэтхэг явсан. Ирээд тусгаарлагдаагүй. Оргож Сэлэнгэ явсан.

2  |  0
Top