Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ийн Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд өгсөн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Үүнтэй холбогдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Удирдах зөвлөлийн гишүүн, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмааг томилсон байна.
Хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар тогтсон тухай МСНЭ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
иймэрхүү хорчингууд өөрийн хүсэлтээр монголоос зайлаад өгөөч үр хүүхдээ улс шиг улс д амьдруулмаар байна