Украин дахь дайн, Гаити дахь эмх замбараагүй байдал, Мексик дэхь гэмт бүлэглэлүүдийн хүчирхийлэл зэрэг нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоог 2022 онд огцом нэмэгдэхэд хүргэсэн гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооноос гаргасан тайланд онцолжээ. Энэ онд 67 сэтгүүлч, хэвлэлийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амиа алджээ. Өнгөрсөн онд 47 сэтгүүлч, хэвлэлийн ажилтан амиа алдаж байв.
Түүнчлэн, дэлхий даяар нийт 375 сэтгүүлч ажил үүргээсээ болж шоронд хоригдож байна. БНХАУ, Мьянмар, Туркт хамгийн олон тооны сэтгүүлч хоригдож байна. Өнгөрсөн оны байдлаар, 365 сэтгүүлч торны цаана сууж байв. Украины дайныг сурвалжилж байсан 12 сэтгүүлч амиа алджээ. Мөн Мексик сэтгүүлчдэд хамгийн аюултай улсаар нэрлэгдэж байна. Пакистаны улс төрийн хямрал таван сэтгүүлчийн аминд хүрсэн бол Колумб, Филиппин зэрэг нь сэтгүүлчдийн амь насанд аюултай улсаар нэрлэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )