Коронавирусний цар тахлын улмаас Латин Америкийн хамгийн том агаарын тээврийн компани “LATAM” компани дампуурлаа зарлалаа.
Өмнөд Америк болон бусад улсад цар тахлын дэгдэлтийн улмаас агаарын замыг хаах, онгоцонд зорчих зорчигчдын тоог ялгамжтай тогтоох зэрэг шийдвэрийн улмаас ийнхүү дампуурлаа зарлахад хүрсэн байна.
Одоогоос хоёр сарын өмнө дампуурлын ирмэгт тулж ирэн Засгийн газраасаа дэмжлэг хүссэн ч ийнхүү онцгой нөхцөл байдлын үеийг тэсэж гарч чадсангүй.
Цар тахлын үеийн дэглэм зэргээс шалтгаалан ажилчдын цалин, онгоцны урсгал зардал, нислэгийн урамшуулал, ачаа тээврийн зардал зэргээ нөхөж чадахгүйд хүрчээ.
Ингэснээр Латин Америкийн бүс нутагт тавдугаар сар гарснаас хойш хоёр дахь агаарын тээврийн компани дампуурсан нь энэ боллоо.
Тавдугаар сарын 11-ний өдөр Колумб улсад төвтэй “Avianca” компани дампуурлаа зарласан билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )