Монголд коронавирусний халдварын тохиолдол 204 бүртгэгдсэн ч бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Мөн нэг ч хүн энэ өвчнөөр амиа алдаагүй байгаа.
Энэ талаар Corriere Della Sera “Монголын хүн ам 3,2 сая. Ихэнх нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Нэг кв/км газарт 1,9 хүний нягтралтай. Учир нь монгол нүүдэлчид өргөн уудам хээр талаар таран амьдардаг. Тэгэхээр зайгаа барих нь тэдний амьдралын жирийн нэг зүйл юм. Халдвар тархахгүй байх нэг шалтгаан энэ” гэж бичжээ.
Харин South China Morning Post-д “Монголчууд Чингис хаан өөрсдийг нь хамгаалж байгаа гэж итгэдэг. Агуу удирдагч, Их хаан ард түмэндээ цэргийн сахилга бат, мах, сүүгээр хооллох дэглэм, Засгийн газраасаа тусламж хүлээлгүй бие даан амьдарч чадах ур ухааныг өвлүүлэн үлдээсэн юм. Д.Ухаанзаяа ламтан “Чингис хаан энэ газрыг бидэнд сонгож өгсөн. Их хаан энэ газар монголчуудыг хамгаална гэж амласан” гэж манай сурвалжлагчид ярьлаа” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Uhaanzaya gej uhaan muutai zalilagch bna aa\n
Uhaanzaya gej uhaan muutai zalilagch bna aa\n
Сайн бүхэн Чингис хаантай холбоотой хамаатай. Муу бүхэн МАНАН гийн монголтой хамаатай холбоотой.