Энэ өдөр түүхэнд: Фидель Кастро 94 нас хүрэх байлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Эрх чөлөөний арал Кубын хувьсгалын удирдагч  Фидель Кастро өнөөдөр 94 нас хүрэх байлаа. Тэрээр 2016 оны 11 дүгээр сард 90 насандаа насан нөгчсөн билээ.

Фидель агуу удирдагч төдийгүй шаггүй тамирчин байсан хүн. Дайснууд нь түүний амь насанд халдах гэж хэдэн мянган удаа оролдсон ч агуу Кастро тухай бүр амжилттай мултран гарч байлаа. Түүнд тамирчин хүний авхаалж самбаа нь тус болсон нь гарцаагүй.

Фидель дунд сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн од байсан. 1944 он.

1962 оны наймдугаар сар. Кастро гимнастикийн тэмцээн үзэж байна.

Танхайдуу харагдаж байгаа ч гольф тоглодог л байсан.

Хаванад болсон бейсболын тэмцээний нээлтийн ёслол дээр.

Нас ахисан хойноо ч тэр сагсан бөмбөгт дуртай хэвээр байсан.

1994 он. Фидель Кастро Марадона нар.

Кубын бейсболын шигшээ баг АНУ-ын “Балтимор Ориолс” багийн нөхөрсөг тоглолтын үеэр.

Фидель Кастро Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес хоёр бейсбол тоглож байна.

Кастро олимпын 3 удаагийн аварга боксчин Феликс Савонд (1992, 1996, 2000) шагнал гардуулж байна.

2001 он. Диего Марадона Кубад хар тамхины эмчилгээ хийлгэж байлаа.

Марадона түүнд зориулан, шивээс хийлгэсэн.

Фидель шатар ч сайн тоглодог байв.

Фидель Кастро АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер нар бейсболын тэмцээний нээлт дээр Кубын төрийн дууллыг сонсож байгаа нь.

2013 он. Фидель Диего нарын сүүлчийн уулзалт.

Гэртээ байнга бэлтгэл хийдэг байсан.

Төв Америкийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний нээлт дээр

Ширээний теннистээ муугүй.

Ширээний теннистээ муугүй.

Алдарт боксчдыг удирддаг байлаа.

Бейсбол

Фидель Кастро Монголд ирж байгаагүй ч Монголын нам, төр, засгийн удирдагч Ю.Цэдэнбал 1972 онд, Ж.Батмөнх 1984 онд Куба улсад айлчлах үеэрээ Ф.Кастротой уулзсан байдаг. Монгол, Куба  хоёр улсын улс төрийн харилцаа 1960 оны 12 дугаар сард дипломат харилцаа тогтоож,  1962 оны долоо, есдүгээр сард харилцан бие биеийн нийслэлд ЭСЯ-аа нээснээр эхэлсэн. 1990-ээд оноос өмнө социализмын жилүүдэд Монгол, Кубын хооронд нам, төрийн шугамаар бүх шатны түвшинд харилцан айлчлалыг өргөн хэрэгжүүлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.25.94) 2020 оны 08 сарын 13

Кубаас Монголд үзүүлсэн юм нь Гуантано Мэра дуу юм. Монголоос Кубад үзүүлсэн юм нь Норовсамбуугийн уран нугаралт. Тэгээд л болоо. Хоцрогдсон 2 социалист орон зовлон нэгтэй байснаас үерхсэн вм болов уу даа.

0  |  0
1(202.55.188.84) 2020 оны 08 сарын 13

Superman

0  |  0
mongol(139.5.216.13) 2020 оны 08 сарын 13

fidel castro 94 hureh hend hamaatain. aldart daranguilagch

0  |  0
Top