Дэлхийд үлдсэн коммунист 5 орон

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Дэлхийн хамгийн анхны коммунист улс бол Орос байсан бөгөөд дараа нь ЗХУ гэж нэрээ өөрчилсөн билээ. Энэ улс 1922-1991 он хүртэл оршин тогтносон юм. Коммунизм сөнөн мөхсөн гэж зарим хүн хэлж болох ч дэлхийд коммунист дэглэмтэй хэд хэдэн орон бий. Эдгээр улсуудад төрийн эрхийг Коммунист нам барьдаг.

Хятад (Бүгд Найрамдах Хятад Ард Улс)

Хятад 1949 оны аравдугаар сард коммунист улс болсон. Хэдийгээр Хятад коммунист эдийн засгаас ангижраад удаж байгаа ч улс төрийн ситсем нь коммунист хэвээр байгаа. Энд төлөвлөгөөт эдийн засаг, хувийн эдийн засагтай зэрэгцэн оршдог. Хятадын Коммунист нам маш хүчирхэг. Энэ нам хэвлэл мэдээлэл, армийг хяналтдаа байлгадаг.

Куба (Бүгд Найрамдах Куба Улс)

Куба улс 1959 оноос хойш Коммунист намын удирдлага дор хөгжиж байна. ЗХУ задран унасны дараа Кубыг сүйрнэ гэж олон хүн үзэж байсан ч одоо болтол коммунист хэвээр байна. Боловсрол, эрүүлийг хамгаалах систем сайн хөгжсөн. АНУ-ын хоригоор эдийн засаг сул хэвээр байгаа юм.

Лаос (Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс)

Ази тивийн хамгийн ядуу орны нэг болох Лаос 1975 онд Вьетнамын дайн дууссаны дараа коммунист болсон. Кубын нэгэн адил ЗХУ-ын тусламжаар оршин тогтнож байлаа. Эдийн засаг нь гадаадын тусламжаас ихээхэн хамааралтай.

Хойд Солонгос (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс)

Дэлхийн хамгийн нууцлаг орны нэг. Коммунист намын дарангуйллын системтэй. Хэвлэл мэдээллийг хатуу хянадаг, хүний эрхийг зөрчдөг гэж шүүмжлүүлдэг.

Вьетнам (Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс)

Тусгаар тогтносноосоо хойш одоо хүртэл Коммунист нам гэсэн ганц намын системтэй явж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.243.190) 2020 оны 11 сарын 12

КОММУНИСТ БАЙНА УУ КАПИТАЛИСТ БАЙНА УУ ЯЛГАА БАЙХГҮЙ АЛИВАА ЮМ НИЙГЭМЭЭСЭЭ БИШ ХҮНЭЭСЭЭ ШАЛТГААЛНА БАЙХ.Социолизмын үед монгол орон амар тайван байсан.Улс эрүүл мэнд. боловсролыг үнэгүй цалинжуулж дааж байлаа.Ард түмэн эх орныхоо төлөө ажиллаж байлаа. бага сага өөрийн хэрэгцээнд тохирсон хувийн аж ахуй эрхэлж байв. Одоо үед хар амиай боддог зөвхөн баяжих сэтгэлгээтэй. тэр нь эх ороноо гэх сэтгэл зүйг нь харахгүй болгосон юм шиг .Ард түмэн нь хүнд амьдралтай л байх юм.Хар тамхи архидалт их болж залуу охид бүсгүйчүүд эрчүүдтэй эн зэрэгцэж уудаг нь буруу байна.

0  |  0
6(202.179.26.156) 2020 оны 11 сарын 09

5 биш 6 ш дээ. Коммунистууд засаглаж байгаа Монголыг яах гээ вэ 6 дахь соц орон шүү монгол.

0  |  0
Зочин(202.126.88.141) 2023 оны 06 сарын 15

Монгол арай ондоо дэглэмтэй. Комунист, капиталист аль нь ч биш. Хулгайчист гэх юмуу хаашаа юм.

1  |  0
Зочин(150.129.143.239) 2023 оны 06 сарын 15

Монгол улс хятадын онцлогтой социализмыг авч улс орондоо хэрэгжүүлэх хэрэгтэй.

2  |  0
Зочин(202.55.188.83) 2020 оны 11 сарын 08

Манайхыг нэмээд 6 болго. Ерөнхий сайд нь цаашид ”чөлөөт зах зээл гэж байхгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн. Өмчийг нийгэмчлэх, хүчээр нийгэмчлэх бодлогыг Үабз-с албан ёсоор явуулж байгааг Эрдэнэт, Асгат, Салхит гэх ордууд дээр явуулсан хүчирхийллээс шууд харж болно. Иргэд нь социалист нийгмийн сэтгэлгээтэй. Хэвлэл, сэтгүүлийг цензурдэн хянадаг. Соц үеийн хөдөлмөрийн үнэлгээний системтэй. Бид яах аргагүй комунист улс.

1  |  0
Мөнхжаргал(64.119.27.237) 2020 оны 11 сарын 07

Кампучи болсон юм уу?

0  |  0
Орг(202.126.90.82) 2020 оны 11 сарын 08

Монгол бас орноо

2  |  0
Top