Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна.
Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Тэрээр “Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа арга хэмжээ бол нэг жил хойшлоод байгаа Токиогийн олимп. Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны бэлгэдэл болно. Бид амжилт гаргах, аваргатай болохын төлөө бүх боломжоо дайчлах ёстой. Үүнд Үндэсний хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.
Тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дор шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлтөд тулгуурлаж зохион байгуулах, нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, дархлаажуулалтад хамруулах, эрхийн оноо цуглуулах болон эрх олгох олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн нислэг, олон улсын нислэгийн хуваарьт багтаах зэргийг албаны хүмүүст үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Эх сурвалж: БТСГ
Сэтгэгдэл ( 11 )
Дасгалжуулагчдын цалин адилхан нэмэгдсэн бгаа нь Дасгалжуулагч багш нар дуу хоолойгоо дээш өргөн барьж бгатай холбоотой.тамирчин өөрийгөө л боддог өмхий амьтад шүү дээ чааваас
Тамирчин гэдэг чинь амар биш шүү дээ маш их хүч хөдөлмөр шаардана, ихэвчлэн залуу насаа зориулна. Дээрээс нь бас амжилт олох үгүйгээ мэдэхгүй ганцхан болно, чадна гэсэн итгэлээр ар гэр бүх зүйлээ орхиод амжилтанд хүрэх хүртлээ ямар ч орлогогүй бэлтгэлээ хийдэг хүмүүс. Жоохон нас ахиад спортдоо хүч үзэж чадахгүй болоод ирэхээр өөр чадах зүйл бараг байхгүй болсон байна. Тамирчин болдог байж гэж байгаа хүмүүс ядаж гараад 5км гүйгээд эсвэл ядаж 7 хоног хоолны дэглэм бариж чадахгүй байж дуугүй л байцгаа. Бас би дээрээс нь тамирчин биш гэхдээ тийм найзжудтай болохоор сайн мэдэж байна
Tamarchidadaa baristaad bga hvmvvs icheech ymar beltgel hols hodolmor vr hvvhedee orhiod ochoon sar ybna Mongol ulsin neriig delhiid manduulj bna ochoon say abah gej bga bish baristaad bolioch tamirchin bolno geed bga hvmvvs jingee hasaj heden odor hoolgvi bj chadah uu
Би уг нь өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэдэг дасгалжуулагч ухаантай хүн... Гэтэл тамирчин нь өндөр алдар нэр, хөрөнгө мөнгөтэй болоод дасгалжуулагчид гуйлгачин хэвээр дандаа үлддэг. Дасгалжуулагчаа болиод тамирчин болох минь ... Эсвэл мөнгө өгөөд байдаг дарга нар өөрсдөө тамирчдаа бэлтгэцгээ... Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн цалин 630К. Одоо тамирчныхаа аманд багтаж, ажиллах юм байна л даа.... Гайгүй газар цэвэрлэгч ч юм уу? Хамгаалагч ч юм уу? хийвэл ядаж 1 сая төгрөг олдох байх.\n
Би онцгой байдалд ажылдаг өдөр шөнөгүй цаг наргүй байгалын ямарч үед ажылдаг сүүлийн 2 жил ковид 19 гээд УОК-т амралтгүй ажилж байна үндсэн цалин 800с -850 арайч дээ .\nАжилааса гарч тамирчин болдог юм билүү :-(
Uramchuulal abch bgaa ni mach tsoohon chuudee. Hen hols ih gargasan ni MONGOL ulsaa delhiid taniuuöj bn bodoh zuil chuu. Neg yum chiideheer l busad zuiluudtei baritsuulj hagaralduuldag yamar sanaatai yum boldoo
Durakuudaa emch suvilagchiin tsalin nemeechee Tuvshinbayraas avhuulaad sard 7 8 say avaad arhi uuj huuhen erguulj nziigaa zodood yavj bna daa ene tamirchidin tsalin mungo hasah heregtei
Шигшээ багт ордог ч юм уу? дөө ярьшиг\n\n
ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ САЙН нэмсэн байгаа
тамирчид.дэлхиид.монгол.улсыг тунхагладаг юм Та буруу бичиж бн шүү харин наад.үгээ тэр жүжигчин юуучин хошиш шогиин алиа салбадай нарт зориулж хэл
Тамирчид нэртэй нөхдүүд эх орны хөгжил дэвшилд чухам ямар хувь нэмэр оруулав, цаашлаад ард түмнийхээ сайн сайхан эрүүл энхийн төлөө гар битгий хэл хошууч нэмэрлээгүй байхад эмч эрүүл мэндийн байгууллагынхан энэ үед яаж ажиллаж хөдөлмөрлөж байгаа билээ эд нарынхаа цалинг нэмээчээ арайч дээ нээрээ!!!