Монгол Улсын баг тамирчид 1964 оны Инсбрук, Токиогийн олимпоос эхлэн олимпын наадамд оролцож байна.
Олимпын наадмын нээлт болон хаалтын ёслолд оролцогч улс орнууд нь туг далбаагаа өргөн мандуулж, олон улсын олимпын хөдөлгөөний үзэл санаанд нэгдэж буйгаа илэрхийлдэг билээ.
Энэхүү ёслолд улсынхаа Төрийн далбааг мандуулан жагсах нь тамирчин хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг юм. Энэ жилээс эхлэн ОУОХ-ноос хүйсийн тэгш байдлыг хангах зорилгоор эрэгтэй, эмэгтэй хоёр тугч томилдог болсон.
Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нар сонгогдсон билээ.
ӨВЛИЙН ОЛИМП
“Инсбрук – 1964” – Л.Цэнд тэшүүр
“Гренобль - 1968” – Л.Цэнд тэшүүр
“Саппоро – 1972” – Л.Цэнд тэшүүр
“Лейк Плесид – 1980” – Л.Дорж цана
“Сараево – 1984” – Л.Дорж цана
“Калгари – 1988” – Д.Энхээ цана
“Албервилль-1992” – Н.Ганболд тэшүүр
“Лиллехаммер – 1994” – Б.Бат-Оргил шорт трек
“Нагано – 1998” – Д.Очирсүх цана
“Солт Лейк – 2002” – Ж.Эрдэнэтүлхүүр цана
“Турин – 2006” – Х.Хаш-Эрдэнэ цана
“Ванкувер – 2010” – Э.Очирсүрэн цана
“Сочи – 2014” – Б.Бямбадорж цана
“Пёнчан – 2018” – Б.Ачбадрах цана
ЗУНЫ ОЛИМП
“Токио – 1964” – Ч.Найдан хөнгөн атлетик
“Мехико – 1968” – Х.Баянмөнх чөлөөт бөх
“Мюнхен – 1972” – Б.Жамсран чөлөөт бөх
“Монреаль – 1976” – З.Ойдов чөлөөт бөх
“Москва – 1980” – З.Дүвчин чөлөөт бөх
“Сөүл – 1988” – Б.Бат-Эрдэнэ жүдо
“Барселон – 1992” – Б.Бат-Эрдэнэ жүдо
“Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ жүдо
“Атланта – 1996” – Д.Сумьяабазар чөлөөт бөх
“Афин – 2004” – Д.Нямхүү жүдо
“Бээжин – 2008” – М.Баяржавхлан жүдо
“Лондон – 2012” – Б.Сэр-Од хөнгөн атлетик
“Рио – 2016” – Б.Тэмүүлэн жүдо
Сэтгэгдэл ( 2 )
Шавар хэрмэндээ коронагаа гудар хог вирус данжаад гуай.
manj chin uvur mongol hujaa ulsin bag bn