ГССҮТ-ийн эмч нар ковидын халдвартай өвчтөнд хагалгаа хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

ГССҮТ-ийн хүзүү нурууны гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон сээр нурууны хугаралтай үйлчлүүлэгчийн хугарлыг засаж бэхлэх, нугас дарагдлыг чөлөөлөх мэргэжлийн мэс заслыг халдвар хамгааллын дэглэм баримтлан амжилттай хийжээ.

Мэс заслын тусламж үйлчилгээг хүзүү нурууны гэмтлийн тасгийн их эмч, Б.Баттөгс, их эмч Б.Батсайхан, мөн ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Ж.Адъяасүрэн, Н.Мөнхтулга, Ц.Туяа, Б.Долгорсүрэн, туслах сувилагч Д.Жигжидгарав, ариутгагч Л.Өлзийбаяр, асрагч С.Буян, рентген техникч Э.Болдсайхан нар хамтран үзүүлжээ.

Сануулахад, ГССҮТ-ийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон 51 настай үйлчлүүлэгчийн тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top