ЭМЯ-наас Корона вирусны өдөр тутмын мэдээг цахим хаягаараа хүргэдэг болсон билээ. Өнөөдрийн /2021.08.14/ тухайд шинээр 1,402 тохиолдол бүртгэгдэж, 1,678 иргэн эдгэрлээ.
Үүнээс нийслэлд 451, орон нутагт 950, зөөвөрлөгдөн 1 тохиолдол батлагдсан байна. Нэг иргэн нас барж, нийт 872 боллоо.
Орон нутгаас хамгийн хүнд байдалтай нь Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд аймгууд юм. Харин цахим наадмаа хийж байгаа Говь-Алтайд 37 тохиолдол бүртгэгдсэн байна.
Аймгуудын мэдээ:
Баян-Өлгий 222, Дархан-Уул 159, Ховд 111, Хөвсгөл 66, Орхон 57, Увс 44, Сэлэнгэ 42, Говь-Алтай 37, Баянхонгор 34, Булган 32, Дундговь 24, Завхан 24, Дорнод 23, Архангай 22, Говьсүмбэр 12, Сүхбаатар 12, Төв 11, Өмнөговь 10, Дорноговь 8, Хэнтий 1 тохиолдол бүртгэгдэв.
Сэтгэгдэл ( 0 )