Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-аар баталсан билээ.
Дээрх хуульд арилжааны банкуудыг Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасны дагуу зарим банкуудыг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх ажил хийгдэж, хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэн байна.
Тухайлбал, ХААН банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх төлөвлөгөөг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүлээлгэн өгчээ. Мөн Голомт банкны нээлттэй хувьцаат компани болгох төлөвлөгөөг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан байна. Түүнчлэн Хас банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )