СУДАЛГАА: Танхимын сургалт халдвар нэмэгдэхэд НӨЛӨӨЛӨӨГҮЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе үргэлжилж байгаа ч эрсдэл сөрсөн шийдвэр гаргаж, хичээл сургалтын үйл ажиллагааг хосолмол байдлаар эхлүүлсэн.

Есдүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд "Ковид 19"-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм.

Тэгвэл аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар буюу хоёр сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19,1 хувьтай байгааг Улсын Онцгой комисоос мэдээллээ. 
 


Өөрөөр хэлбэл, танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэ үзүүлэлтээс харагдаж байгаа юм.

Халдвар авсан нийт хүүхдийн
 

  • 62.7 хувь нь Улаанбаатар хотод
  • 37.2 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдэж,
  • 0.1 хувь нь гадаадаас зөөвөрлөгджээ. 

Насны бүлгээр нь ялгаж үзвэл
 

  • 0-4 нас 26.2 хувь
  • 5-9 нас 33.9 хувь
  • 10-14 нас 28.1 хувь
  • 15-17 нас 11.9 хувийг эзэлж байна.


Аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар халдварын улмаас 3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Халдвар авсан нийт хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авсан байна.

Сургуулийн орчноос халдвар голомтлон тархахгүй байгаа гол шалтгаан нь багш нар 3 дахь тундаа хамрагдсантай холбоотой юм.

Тиймээс хүүхэд багачуудаа эрсдэлээс хамгаалын тулд эцэг, эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top