СХД: Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2021 оны 12 сарын 06

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр “Ханбогд Кашимер” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Тогтвортой хөгжлийн ядуурлыг бууруулах чиглэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Компаний нийгмийн хариуцлагын холбогдох заалтын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон “Ханбогд Кашимер” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг нар гарын үсэг зурсан юм.

Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр талаас ядуурлыг бууруулах, бичил болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр боломжит санхүүжилтийг эрэлхийлж, төслийн санал хамтран боловсруулж, төсөл хэрэгжүүлэх, Жижиг, бичил бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах, Өрхийн орлогыг  нэмэгдүүлэх, Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудыг чадавхжуулах, Боломжит зах зээлийн холболт хийх, Бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний маркетинг, борлуулалт, гэрээ хэлцэл хийх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд зөвлөн чиглүүлэх, “Ханбогд кашимер” ХХК  болон Засаг даргын Тамгын газар хамтран  бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, уулзалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг хэд, хэдэн зорилтыг дэвшүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hgbfd pok(105.112.113.246) 2021 оны 12 сарын 06

Сайн байна уу, SCOTIABANK хувийн зээл олгогч нь санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд санхүүгийн боломжийг нээж өгч байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. 5000 евро-100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, компаниудад 2%-ийн хүүтэй зээлийг ойлгомжтой, ойлгомжтой хэлбэрээр олгож байна. Өнөөдөр scotiabank565@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу

0  |  0

Top