Гэмт хэргийн мэдээний тойм: Гарцаар гарч явсан иргэнийг цагдаа дайрч, эмч нар амьд хүнийг үхсэн гэж оношлов

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 02

 

 Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтэлсэн  гэмт хэргийн мэдээ мэдээллийн тоймыг  танд хүргэж байна.  Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.

 

 

МАХН-ын өмгөөлөгчийн ажлын байранд халдлага явуул...

 

...Тэрээр өрөөндөө гурвуулаа суудаг байсан бөгөөд өглөө 09 цаг дөчин минутанд ажил дээрээ ирэхэд түүний бичиг баримтыг онгичиж, компьютер, нөүтбүүк, гэрэл зургийн аппарат зэргийг нь аваад явчихсан байжээ. Гэмт этгээд ширээ, цүнхэнд нь байсан бичиг баримтыг онгичсон бөгөөд үйлчилгээний хураамжинд өгөхөөр зэхсэн 126 мянган төгрөгийг аваагүй байсан байна. Тэгсэн атлаа хогийн саванд байсан хогийг авч яваад...

 

 

Хадам эхээ хөнөөгөөд эхнэр хүүхэд, хадмуудаа барь...

 

...Дуудлагын дагуу очиж шалгахад тодорхой эрхэлсэн ажилгүй 25 настай, эрэгтэй Э гэгч нь тус хорооны нутаг дэвсгэрт оршин суух хадмынхаа гэрт ирж хадам эх 45 настай Б-гийн амь насыг хохироож, мөн хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг хүйтэн зэвсэг хэрэглэн биед нь хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учруулжээ. Үүгээр ч зогсохгүй...

 

Гарцаар гарч явсан иргэнийг цагдаа дайрч, эмч нар...

 

...Ослын газар ирсэн түргэний эмч хохирогчийг үзээд “Нас барсан байна. Эрүүгийн цагдаа дууд” хэмээн зөвлөөд хохирогчийг бүтээгээд явчихсан байх юм. Тэгтэл өнөөх бурхан болооч маань хөдөлж байхыг гэрчүүд харснаар...

 

“Барагдашгүй алмаз” сүлжээний компани 150 гаруй и...

 

...Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлын дагуу “Байгаль эрдэнэ сан” ТББ-ыг  үүсгэн байгуулагч Т.Уранчимэг, Г.Мэндсайхан нарыг цагдан хориод байв. Эднээс гадна иргэдийг хохирооход гар бие оролцсон долоон хүнийг сэжигтнээр саатуулжээ. 3000 гаруй иргэнийг хохироосон этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар...

 

Хүний наймааны хохирогч эмэгтэйг Эрээнээс албадан ...

 

...Саяхан Хятад улсын Эрээн хотоос хүний наймааны золиос болсон Ц гэгч эмэгтэйг албадан гаргаж, манай талд хүлээлгэн өгсөн байна. Тус эмэгтэй нь нэн ядуу амьдралтай нэгэн байсан бөгөөд...

 

ИНЕГ-т 4000 ам.долларын акт тавилаа

 

...Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар ИНЕГ-т 4000 долларын акт тавьжээ. Иргэний нисэхийн Ерөнхий газарт хийсэн санхүүгийн шалгалтын үр дүнг өчигдөр хэлэлцсэн юм. Шалгалтаар Иргэний нисэхийн Ерөнхий газраас...

 

Миний нөхөр бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн

 

-Нөхрөө хоригдсоноос нь хойш уулзсан уу?

...Уулзаж байгаа. Биеийн байдал хэвийн байсан. Өдөрт ганц хоол өгдөг гэж байна билээ. Мэдээж хоригдсон хүн ямар олиг байв гэж. Сэтгэл санааны хувьд хэцүү л байгаа байх. Долоон хүн баригдсанаас дөрөв нь Ганц худагт, гурав нь "Дэнжийн 1000"-ын саатуулах байранд хоригдож байгаа.

-Танай нөхөр нутаг чөлөөлөх аянд яваагүй байсан. Тэгэхээр ямар үндэслэлээр саатуулсан юм бэ?...

 

Төрсөн ахыгаа сүхээр цавчиж онц хэрцгийгээр хөнөөж...

 

...Мөрдөн байцаалтын явцад тэрбээр төрсөн ахаа сүхээр цавчиж, түүний гавал тархинд ил гэмтэл, дагз, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, баруун чамархайн ясны цууралт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, дагзны хэсгийн няцрал, баруун эгэмний ясны хугарал, баруун хацар, баруун чих, баруун эгэм, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, гарын сарвуу, шилбэ, зүүн гуянд олон тооны шарх, хөнгөн, хүндэвтэр хүнд гэмтлийг учруулан онц хэрцгий санаатай бүрэлгэсэн нь тогтоогдоод байгаа ажээ. Тиймээс улсын яллагчийн зүгээс И.Бат-Эрдэнийг...

 

 

Машины тэвшин дээр цахилгааны утас унаснаас амиа а...

 

..."Тэнүүн Огоо" компанийн хажууд шороон зам дээр зогсож байсан ачааны машины тэвшин дээр 1000 вольтын цахилгаан дамжуулах утас тасран унасан байна. Үүний улмаас...

 

DJ Өөжий буруутай нь тогтоогдвол 10-20 жилийн ял а...

 

...Түүний хэргийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгаж дуусаад энэ сарын 27-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Тэрээр одоо цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож  байгаа аж. Харин...

 

“Алтан Дорнод Монгол”-ыг амьдруулах монгол хувилба...

 

...Гэтэл С.В.Паушок хэмээх эрхэм нь ганцхан татварын хэрэгт холбоотой биш гэдгийг энгийн иргэн хэлээд өгөх мэдээлэлтэй. Татварын хэргээс гадна "Анод", "Зоос" банкаар дамжуулан гадаадын компаниас мөнгө угаасан, иргэн Ж.Энхболдыг залилсан, шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй гээд эрүүгийн гэмт хэрэгт холбоотой хэд хэдэн үйлдэл байгааг нь хуульчид хэлж байна. Хэрэв В.С.Паушокийн хөрөнгийг битүүмжлэлээс гаргах байсан юм бол...

 

Өвөрмонголчуудыг жагсаасан Ж.Гансүрэнд эрүү үүсгэв

 

...Өвөрмонголд болсон тэмцлийг дэмжиж, Улаанбаатар дахь жагсаалыг удирдан оролцсон "Хөх Монгол", "Даяар Монгол" хөдөлгөөний залуучууд Хятадын ЭСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад халдаж, жагсагчдын зургийг авч, бичлэг хийж байсан камерыг нь булаан, зургуудыг устгасан байдаг. Улмаар ТНБД ГХЯ-нд болон цагдаад гомдол гаргаснаар...

 

Гавлын яс олджээ

 

...Уг хэрэг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болсон бөгөөд тухайн үед барилгын суурийн ажил хийж байсан гүйцэтгэгч компанийн туслах ажилтнууд харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгсний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд гавлын ясыг авч явсан юм. Гэхдээ...

 

 

Б.Хурцын шүүх хурлын шийдвэр ирэх сарын 12-нд гарн...

 

 

...Манай талын албан тушаалтнууд өмнөх шүүх хурлаас гарсан шийдвэрийн дагуу шаардлагатай нэмэлт баримтуудыг бүгдийг нь шүүгчид өгсөн гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Харин сая болж өнгөрсөн шүүх хурлын шийдвэрийг аль талд гарахыг урьдчилан таамаглахад бэрхшээлтэй байгаа гэнэ. Хэрэв энэ удаагийн шүүхийн шийдвэр...

 

 

“Архи уулаа” гэж загнасны төлөө өөрийгөө хутгалжээ

 

...Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 48-р байрны баруун талд байрлах барилгын хашаанд хутганы шархтай хүн байна» гэсэн мэдээллийг 29-ний 14:50 цагт авч шалгахад уг барилгын сахиул 37 настай эмэгтэй Г нь нөхөр Ч-тэйгээ хамт архи ууж, маргалдан, хардаж өөрийн цээжин тус газраа хоёр удаа хутгалж гэмтсэнийг тогтоосон байна. Мөн...

 

 Эрэн сурвалжлах мэдээллийн алба.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top