Жулия Фоксийн ХЭТ БОГИНО банзал

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Канье Уэстийн экс найз бүсгүй Жулия Фокс өнгөрсөн лхагва гарагт найзуудтайгаа зугаалахаар явж байх үедээ папарацид өртжээ.

Тэрээр "Balenciaga" брэндийн өгзөг нь гарсан хэт богино банзал, хар бикини болон цагаан өнгийн топ, Nike Air force 1 өмссөн байх бөгөөд хэт богино банзлаа өөрөө загварчилсан байж мэднэ.

Сүүлийн үед хувцаснуудынхаа загварыг өөрөө  загварчлан шинэчлэх болсон тэрээр өмнө нь өвөрмөц шийдэл бүхий дүрэмгүй хувцаслалтуудаараа шуугиан тарьж байсан. 

Түүний жийнсэн хослол, тайрмал майк, хэт өндөр өсгийт зэрэг хувцаслалтууд олны анхаарлыг ихээр татсан бөгөөд тэрээр өөрийн гэсэн шинэ хэв маягийг ийн тодорхойлсоор байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top