Орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 50 гаруй хувиар өсчээ 

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монгол Улсын хэмжээнд 2022 оны эхний таван сард гарсан гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг гаргасан байна. Тодруулбал он гарсаар нийт 16850 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 11573 хэрэг буюу 68.6 хувь, орон нутагт 5275 хэрэг буюу 31.3 хувь, хилийн чанадад 2 хэрэг буюу 0.1 хувь нь бүртгэгдсэн байна.

Үүнийг өмнөх оны үетэй харьцуулахад  Улсын хэмжээнд нийт 7481 хэрэг буюу 79.8 хувиар, Улаанбаатар хотын хэмжээнд 5588 хэрэг буюу 93.4 хувиар, Орон нутгийн хэмжээнд 1904 хэрэг буюу 56.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт болсон бол хилийн чанадад 11 хэрэг буюу 84.6 хувиар буурсан байна

Дээрх гэмт хэргийн бүртгэлийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл:

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 10631 буюу 63.1 %-ийг
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4159 буюу 24.7%-ийг
  • Бусад төрлийн гэмт хэрэг 2060 буюу 12.2 %-ийг тус тус эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top