О.Хангай аваргын хүндэтгэлийн наадмын үеэр "ТАРВАС" эвент болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Ховд аймгийн харьяат, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын "Хүчит бөхийн барилдаан"-ы түрүү бөх Монгол Улсын аварга О.Хангайд хүндэтгэл үзүүлэх "Талархал хүндэтгэлийн наадам" энэ сарын 13-ны өдөр Ховд аймагт зохион байгуулагдана. 

“ТАЛАРХАЛ ХҮНДЭТГЭЛИЙН НААДАМ”-ын үеэр гурван насны морь уралдуулж, урианхай сурын харваа, хүчит 128 бөхийн барилдаан, “АВАРГАТАЙ ҮДЭШ” үдшийн цэнгүүн, Ховдын брэнд болсон “ТАРВАС” эвент арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. 

Тус наадмыг ард түмний хандив, сэтгэлийн дэмжлэгээр зохион байгуулах бөгөөд 17 сумын удирдлагууд иргэдээ уриалан дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. 

Дашрамд өгүүлэхэд, залуу аварга түрүү бөхийн бай шагналаа хүүхдийн эмнэлгийг тохижуулах ажилд зориулахын зэрэгцээ Ховд нутгийн брэнд гэгддэг өөрийн эцэг эхийн тарьсан тарвасыг ард түмэндээ үнэгүй тарааж, олон нийтийн талархал хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.84) 2022 оны 09 сарын 07

Мундаг жудагтай аварга юм аа

0  |  0
Top