Буриадад цэрэг татлага дуусаж, оросууд нутагтаа харина

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 21-нд хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш Оросын иргэд олноороо эх орноо орхин гарч байгаа. Манайд ч бас орос иргэд бөөнөөр ирснээс хотын гудамжаар урьд өмнө үзэгдэж байгаагүй олон орос хүн харагдах боллоо. Хотын зочид буудлууд пиг дүүрч, ковидийн үеэс хойш анх удаа бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлжээ. ОХУ-ын иргэд Монголд 30 хоног визгүй аялах эрхтэй бөгөөд зохих бичиг баримтыг бүрдүүлбэл 60 хоног оршин суух боломжтой.

Харин энэ урсгал эргэн буцах шинжтэй болжээ. Буриадын тэргүүн Алексей Цыденов саяхан хэсэгчилсэн дайчилгаа амжилттай өндөрлөснийг зарлалаа. Цэрэг татлагын цэгүүдийг буулгаж, комиссын гишүүд жирийн ажилдаа эргэн орсон байна. Ингэснээр цэрэгт татагдаж, дайнд явна гэсэн аюул осолгүйгээр нутагтаа буцах боломжтой болсон байна.  

Буриадын хүний эрхийн зүтгэлтэн Юлия Жамбалова “New Media Group”-т ярилцлага өгөхдөө “Гадаадад гарсан манай иргэд хэрхэн буцах талаар надаас их зөвлөгөө авч байна. Тэд ямар нэг ял шийтгэл хүлээхээс айж байгаа юм” гэж хэлсэн байна.

Сенатор Андрей Климов “Манай Үндсэн хуулиар иргэн хүн ОХУ-ын нутаг дэвсгэрт чөлөөтэй гарах, орох эрхтэй. Дайчилгаа эхэлснээс хойш гадаадад гарсан хэн ч байсан ОХУ-ын ямар нэг хууль дүрмийг зөрчөөгүй бол эх орондоо эмээх зүйлгүй эргэн ирж болно. Хэрэв хууль зөрчсөн бол холбогдох албаныхан шалгах ёстой. Хэрэг хийгээгүй ч дайчилгаанаас зугтсан хүн болгон ёс суртахууны хариуцлага хүлээнэ. Эх орноо аюулд орхиод зугтана гэдэг том асуудал. Гэхдээ зугтсан хүмүүсээр эх орон нь дутахгүй. Жилийн өмнө ОХУ 146 сая хүн амтай байсан бол одоо 150 сая хүн амтай болсон. Донецк, Луганск, Херсон,  Запорожь бидэнтэй нэгдсэн” гэж мэдэгдлээ.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol news (197.211.63.62) 2022 оны 10 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
зочин(122.201.21.63) 2022 оны 10 сарын 03

эдгээр мужийн газар нутгаа оросод дээрэмдүүлчихээд Украйн зүгээр л байх байхдаа хөөрхийс. гэхдээ тэгэхгүй нь мэдээж

0  |  1
ааа(124.158.120.50) 2022 оны 10 сарын 03

буцаад очиход чинь бариад шоронд хийнэ дээ

0  |  1
Зочин(122.201.22.238) 2022 оны 10 сарын 06

ПУТИН ҮНЭХЭЭР МУНДАГ УДИРДАГЧ ХАРЖИЛ БАЙГААРАЙ МУНДАГ МУНДАГ. ХАРИН ХҮНД ҮЕД ЭХ ОРОН ЭЛГЭН САДНАА ОРХИН ЗУГТСАН НӨХДҮҮД ТИЙМ Ч САЙН НӨХДҮҮД БИШШҮҮ. ЭХ ОРОН ДУУДСАН ЦАГТ ЭРЧҮҮД БЭЛЭН.БАЙХ НЬ ИРГЭНИЙ ҮҮРЭГ, ЭР ХҮНИЙ МОХОШГҮЙ ЗОРИГ. ....

2  |  5
Тт(60.47.217.41) 2022 оны 10 сарын 06

Буцаад очингуут нь дайчилгааны 2р шат эхлэнэ

2  |  0
Отгооо(121.128.31.227) 2022 оны 10 сарын 03

Ёоо ийм тэнэг удирдагчтай орон хэр удаан тогнох бол ? Сонирхолтой он жилүүд угтах цаг ирж бна

2  |  1
Top