Палеонтологичид Монголын Улсын нутаг дэвсгэрт урьд өмнө шинжлэх ухаанд танигдаагүй цоо шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олжээ.
Шинэ төрлийг “Natovenator polydontus” гэж нэрлэсэн байна. “Naked Science” сэтгүүлд мэдээлснээр, 72 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч байсан эл үлэг гүрвэлийн биеийн бүтэц бусад төрлийн үлэг гүрвэлээс өвөрмөц гэнэ. Олон улсын судлаачдын баг үлэг гүрвэлийн араг ясыг шинжилсний дүнд Natovenator polydontus үлэг гүрвэл 40 см хэмжээтэй байсныг тогтоожээ.
Нугасан хүзүүтэй үлэг гүрвэлийн хавирганы байрлал нь орчин цагийн цагийн шувуу, ялангуяа оцон шувууныхтай төстэй гэнэ. Гэтэл үлэг гүрвэлийн олдвор олдсон газар далай, тэнгис байдаггүй нь эрдэмтдийн сонирхлыг татаж байна. Тиймээс эрдэмтэд хуурай газарт амьдарч байсан энэ төрлийн үлэг гүрвэл усанд сэлэх чадвартай байсан гэж таамаглаж байна гэж судалгааны багийн ахлагч Сөүлийн их сургуулийн палеонтологич Ён Нам Ли ярьжээ.
Маш сайн хадгалагдаж үлдсэн үлэг гүрвэлийн араг ясыг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэгддэг Монголын говиос олжээ. Үлэг гурвалын араг ясны 70 хувь нь бүрэн бүтнээрээ олдсон байна.
Сэтгэгдэл ( 0 )