2021 оны наймдугаар сард анхан шатны шүүхээс "Big Bang" хамтлагийн гишүүн асан Сын Рид 3 жилийн хорих ял оноосон.
2022 оны нэгдүгээр сард давж заалдах шатны шүүх түүнийг дахин 9 төрлийн гэмт хэрэгт буруутгасан ч хийсэн хэргээ хүлээн, уучлалт гуйсан учраас ялын хэмжээг 1.6 жил болгон бууруулсан билээ.
Тэрээр ирэх оны хоёрдугаар сард суллагдана. Энэхүү мэдээ цацагдаж эхэлмэгц хорих ялыг бууруулах үед эсэргүүцэж байсан интернэт хэрэглэгчид дахин уур бухимдлаа илэрхийлж эхэлжээ.
Үүний зэрэгцээ Сын Ри шоронгоос суллагдсаныхаа дараа юу хийх бол гэдэг асуулт олон хүний сонирхлыг татаад байна. Ихэнх хүмүүс түүнийг Юүтүб хуудаснаа буцаж ирнэ хэмээн таамаглаж байгаа аж. Юүтүбэд буцаж ирсэн тохиололд түүнийг бойкот хийнэ гэдгээ илэрхийлсэн интернэт хэрэглэгчид түүнийг суллагдах өдөр дөхөх тусам айдаст автаж буйгаа мөн илэрхийлжээ.
Сын Риг биеийг нь үнэлүүлэх, биеэ үнэлэхэд зуучлах, мөрийтэй тоглоом тоглох, хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих, гадаад вальютын хууль зөрчсөн зэрэг нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгасан билээ.
ХЭРГИЙН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ УНШИХ ХОЛБООС: Дэлхийг шуугиулсан К-ПОПЫН сүүдэртэй тал



Сэтгэгдэл ( 9 )
icheesee glog omoorc ntr
icheesee glog omoorc ntr
icheesee piiisda bur omooroo shgd
Manai tsaitsan xulgaichuudiin derged ariuxan amitan shdee,bvr suutsaan gej bgaan manaid bol yun suux xezeech suuxgvishdee
Yu hiih bol gej aij bn edr ugiin ene hun chin negent gemt hereg hiigeed hashirchaad garj ireh bh. Yamar tsuvral aluurchin bishde
Chimeegui daruuhan amidrah bhoo
Ene door 2 mal bichsen bna delhiin hun gshh....olnii tanil hun asuudal gargasan l bol uzuuleh sain muu noloolol ni ter chineegeer ih bna gj uzeed hariutslaga ni hatuu bdag...hulgaich luiwarching medseer bj hairladag mongol setgehgui delhiid ali hediin bhgui boltsishde anduudaa...gadaad ,ydaj ereen ywj uzeesei gj guiy
Kimchi nar chini yum surtei yum aijiin jihshig kkk
Aij bn entr hachin gamshiguudiig tooloo yu ted nar boikot hiigeed yah ym international hunshde