PR гэж юу вэ? Дэлхий ертөнц даяаршихын хирээр хүмүүс хоорондын харилцааг зохицуулах шаардлага үргэлж бий болдог. Тэгвэл бидний ярьж заншсанаар PR гэдэг нь зөвхөн улс төрийн хүрээг хамарсан реклам шоу бус хөгжсөн орнуудад бол бүхий л салбарын ололт, амжилтыг чиглүүлэгч үндэс суурь нь болдог. Өнөө үед “public relations” буюу “олон нийтийн харилцаа” хэмээх нэр томъёо дараах үндсэн чиглэлийг өөртөө агуулдаг. Энэ нь олон нийтийн санал бодол, олон нийтийн харилцаа, төр засгийн харилцаа, бизнесийн харилцаа, санхүүгийн харилцаа, олон улсын харилцаа, хэрэглэгчдийн харилцаа, судалгаа ба статистик, олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл зэрэг болно.
“Гэрэл” PR академи нь Монгол Улсад олон улсын түвшний PR (Communication strategy)-ын байгууллагуудын туршлага, ноу-хау-г нэвтрүүлэх, шинжлэх ухааны суурь бүхий цогц тогтолцоог хөгжүүлэх, улс төрч, бизнес эрхлэгч, хувь хүний PI болон байгууллагын PR-ийг өөрийн орны улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын орчинтой уялдуулан эрх зүйн болон зүй зохист орчин бүрдүүлэх, иргэдийн улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, сонгогчдын боловсролын түвшинг нэмэгдүүлэх, улс төрийн намуудын хүний нөөцийг чадавхжуулах үүгээрээ дамжуулан Үндсэн хуулинд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх зорилгоор 2018 онд анх байгуулагдсан Монголын анхны PR -ын мэргэжлийн академи юм.
Бид энэ удаад БНСУ-ын Ардчилсан Иргэний Боловсролын төвтэй хамтран 2023 оны 04, 05, 06 дугаар саруудад “Сонгуулийн мэргэшсэн менежер” бэлтгэх харилцааны маркетинг (communication marketing)-ийн ээлжит тусгай сургалтыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: E-mail: gerelsaraana@gmail.com Contact: 976-9999-7936
“ГЭРЭЛ” ПР АКАДЕМИ
Сэтгэгдэл ( 0 )