Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өчигдөр (2023.03.22) ил болгосон нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Тодруулбал, тус яамнаас
- Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн
- Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн
- Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч
- Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн
- Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгоод байна.
Гадаадад суралцаж төгссөн оюутнуудын тухайд,
- Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн
- Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байгаа аж.
Түүнчлэн 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн бөгөөд Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангажээ.
Иргэдийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцах боломжтой
https://elf.gov.mn/%d1%81%d0%b0%d0%bd%d1%85%d2%af%d2%af.../
Сэтгэгдэл ( 1 )
Мэдэгдээгүй,танил хамаатан садан ах дүүдээ тэтгэлэг авч өгсөн МАНы нөлөөтэй олон гишүүд сайд,туслах мэргэжилтэн гээд байгаа