Гал түймрийг бүрэн унтраалаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

Дархан-Уул аймгийн Өргөө кино тeaтрт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу 23-ны өдрийн 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 21:03 цагт бүрэн унтраалаа.

Гал түймрийн утаажилтын бүсээс 128 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top