Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах автомашин болон шуурхай албаны автомашины жолооч нарыг мэргэшүүлэх нэгдсэн дадлага сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад тус газрын харьяа анги, салбарын гал унтраах автомашин болон шуурхай албаны автомашины жолооч, механик жолооч нарын 20 гаруй алба хаагч хамрагдсан юм.
Танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан тус сургалтаар Онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах, техникийн үйлчилгээ, засвар хийх журам, заавар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй жолоодлогын үндэс зэрэг сэдвүүдээр аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, “ТУАС” авто жолооны сургуультай хамтран онолын мэдээлэл өглөө.
Мөн хээрийн дадлагыг тусгай бэлтгэсэн талбайд зохион байгууллаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )