Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хийсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд танилцууллаа.
Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, энэ ажлыг тогтворжуулахаар ажиллаж байна. Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна.
Гуравдугаар сарын 21-нд цас орсонтой холбоотойгоор нийт 209 тонн давс, 55 тонн бодис цацжээ. Нийслэл 1929 тонн давс, 813 тонн бодисын нөөцтэй байна. Түүнчлэн энэ сарын 25-30-нд ЗӨСҮТ нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийнэ. Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж арга хэмжээ авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийж, 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан судалгаа гарч байжээ.
Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж байна. Нөөцийн махны түгээлтийг саадгүй, шуурхай явуулах зорилгоор бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийн түгээлтийн 43 тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрөл олгосон. Цаашид нөөцийн махны хүртээмжийг сайжруулах зорилгоор сүлжээ дэлгүүрүүдийг нэмэхээр төлөвлөж байна.
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгаж, 3949 мэдэгдлийг хүргүүлээд буй. Нийслэлд төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн гадна зар сурталчилгааны 496 байгууламж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ээмэг зүүнэ гээч бас
Хийх юмаа олж ядах юм аа.
Иргэний үнэмлэх баримт бичигтэй, оршин суугаа хаягаараа бүртгэлтэй хүнээ үнэн зөв тоолчихож чаддаггүй байж, эзэнгүй муур нохойг яг тоолж харагдаа ч, ер нь тэднийг тоолж яадаг байна аа, сонгуулиар МАН-д санал өгүүлэх гаж байгаа юм болов уу, кк
тооллого хийж хөрөнгө үрэх хэрэг байна уу, шууд устгах хэрэгтэй биш үү