Осголтын байдалтай, ухаангүй байсан хээр хэвтэж байсан иргэнийг хилчид олж амь насыг нь аварчээ.
Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ... дугаар салбарын хилчид 2023 оны гуравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч -14-20 градус хүртэл хүйтэрч, салхи баруун хойноос секундэд 15-20 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас улсын хилд бэлчээрээр 172 тооны адуу, мотоцикл уналгатай 1 хүн осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг ахлах ахлагч Г.Золжаргал, ахлагчтай байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа гуравдугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад олж илрүүлжээ. Хилчид тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг авран хамгаалахаас гадна ард иргэдэд учир болзошгүй 189,2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
yanaa
yanaa
Bayarlalaa
Bayarlalaa hiliin tsergiinhendee